Дуучин Э.Чулуунчимэг шинэхэн амрагаа олон нийтэд танилцууллаа

Хайртай нөхрөө хамгийн дотны найздаа алдчихаад байгаа дуучин Э.Чулуунчимэг төрсөн нутагтаа очиж, сэтгэл юугаан тайтгаруулж яваа сурагтай. Таван жилийн амьдралдаа нэг л өдөр цэг тавьж, хайр сэтгэлийг нь хөсөрдүүлж орхисон нөхрөөсөө салж буйгаа албан ёсоор мэдэгдсэн тэрбээр сайн муу үгс бишгүйдээ л сонссон биз. Гэсэн хэдий ч, гэртээ суугаад уйлж унжихыг урьтал болголгүй өөрийн зорьсон бүхэндээ тууштай байхаар хичээж яваагаа фэнүүддээ хэлжээ.

Тэднийг салж сарнисан гэх мэдээлэл үнэн болохыг баталж “Одоо тэгээд ч яалтай билээ. Уйлаад суултай нь биш, гэгээлэг бүхэнд тэмүүлье” хэмээсэн дуучин бүсгүйн сэтгэлийн тэвчээрийг олон хүн үнэлсэн байна. Хэдийгээр эр нөхөр нь ханьдаа зориулж шүлэг тэрлэн, гэр бүлийнхээ зургийг олон нийтэд дэлгэж байгаа ч дуучин Э.Чулуунчимэгийн шийдвэрийг өөрчилж чадаагүй бололтой.

Урлагийн ертөнцөд хамтарч уран бүтээлээ туурвиж явсан тэдний хувьд, ийнхүү тус тусынхаа зам мөрийг хөөснөөр амжилтын буухиа нь замхрах вий гэж санаа зовних хүн ч бий. Дуучин Э.Чулуунчимэгийн авьяас чадвар, дуучин Б.Болдын шинэлэг менежмент хийгээд бизнесийн чанарууд гайхалтай хоршиж, богино хугацаанд олонд таниулсан нь нууц биш. Харин одоо хэн, хэн нь ганцаараа дуулаад хэр хол явахыг харах л үлдэж байх шив дээ.

Сүүлийн үед цахим орчинг багагүй шуугиулаад байгаа хүмүүс бол дуучин Болд, Чулуунчимэг, Мөнгөнцэцг нэр билээ. Мөнгөнцэцэг дуучин амаржиж хүүтэй болсон хэмээх мэдээлэл багагүй газар авсан. Харин яг үнэн эсэх нь эргэлзээтэй. Тэгвэл Чулуунчимэг өөрийн цахим хуудсандаа

Залуу сайхан нас чинь

Цаг хугацаатайг сана

Замбуу тивийн амьдрал

Сумын харвалт шиг хурдныг ухаар… хэмээн бичжээ.

Зунтай бид халах ёстой атал яагаад жиндүүлэв гэж маргана, өвөлтэй хүйтрэх ёстой атал юунд заримдаа нуруунд зузаан хувцсыг хүнддүүлэв гэж мэтгэнэ, харин хавартай хэтэрхий олон аашилдагт нь эгдүүцэж тэрсэлдэнэ. Магадгүй хүн бүхний цорын ганц маргаж чаддаггүй хүлээн зөвшөөрдөг улирал намар.

Яаж ч биеэ барьж, яаж ч хичээсэн бүр юу ч хийж байсан нэг мэдэхэд гэгэлзэн намрын уянгад автана. Сэтгэл гэгэлзэнэ, цээжний гүнээс гүнд байх дурсамж сэдрэн өөр хөг аялгуу зөвшөөрөлгүйгээр тоглож эхэлнэ. Бодол оюун юунд ч үл захирагдан хагдрах навчистай хөглөрч орхино. Тэр дундаас өөрийгөө түүж авах гэж … Ай намар цаг.

Фото түүх булангийн энэ удаагийн зочин залуу дуучин, СТА Энхболдын Чулуунчимэг. Би хувьдаа түүнийг Намар бүсгүй гэж нэрлэмээр санагдлаа. Түүний дуунууд яг л намар шиг хэн бүхний сэтгэлд навч, гуниг, уянга айзам хөглөрүүлэн түгсэн билээ. Унтаа байдалд байсан нийтийн дууны ертөнцөд хаалга тогшилгүй зад татан орж ирсэн гэж болно. Магадгүй тэр өөр чиглэлд явж байсан ч урлаг түүнийг хаа байгаа газраас нь олоод хөтлөөд ирэх байсан биз ээ. Намар мэт гэгэлзүүлж ирсэн дуучин бүсгүйн гэгэлзэм түүхийг та бүхэнд дэлгэж байна.

Үйлэнд уран

Бяцхан охин Э.Чулуунчимэг айлын том. Дороо нэг эрэгтэй дүүтэй. Айлын том эгч нар нас гэдэг тоон үзүүлэлтээс үл хамааран олон зүйлийг хийж чаддаг болсон байдаг. Эрт биеэ даах ч хувь тавилангийн захиас даалгавар.

Жирийн дундаж гэр бүлээс гаралтай ирээдүйн супер од маань 6 настайдаа утас зүү хөндөлсүүлж сурчээ. Хэтрүүлэн хэлэхэд зүү яаж сүвлэдэг, утас зүү чинь Google-д байдаг юм уу гэж асуухаар орчин цагт бид амьдарч байгаа. Э.Чулуунчимэг ээжийн зааснаар оёж шидэхэд шимтсэн нь хожим үр ашгаа өгсөн байдаг.

Том эгч нийгмийн идэвхитэй, бие даасан, Дарханы дунд сургуулийн урдаа барьдаг сурагчдын нэг байжээ. Харин дуулж хуурдах тал дээр өөрийгөө нээсэн нь ахлах ангид байсан үе. Ээж ааваасаа энэ хүсэл тэмүүллээ ихэд нууцлах нь гэрт нь урлагийн хүн байдаггүй байсантай холбоотой. Юун төлөө оёж шиддэг билээ тоглолтын хувцас сэлтээ өөрөө хийгээд өмсчихнө.

 

Be the first to comment on "Дуучин Э.Чулуунчимэг шинэхэн амрагаа олон нийтэд танилцууллаа"

Leave a comment

Your email address will not be published.


*