Амархүү, Ариунзул нарын ээлжит хохирогчтой танилц

Амархүү, загвар өмсөгч Ариунзул нар өнгөрсөн онд Mint шөнийн цэнгээний газар нэгэн бүсгүйг эгчийнхээ хамтаар (Ариунзулын эгч фитнесс модель О.Оюунзул) зодож хохироосон хэрэг гарч байсныг санаж буй биз ээ. Хохирогч болсон Л.Намуулин гэх бүсгүй дэлхийн шилдэг авиа компаниудын нэг болох “Emirates airline”-д ажилладаг, бизнесийн удирдлагийн мэргэжилтэй болох нь тодорхой болж, болсон явдлын талаар хэвлэл мэдээлэлд дэлгэрэнгүй ярилцлага өгч байсан нь саяхан. Харин уг хэрэг явдал болж өрнөхөөс ч өмнөхөн 2016 оны 2 сард CROCUS EVENT HALL-д болсон “Cool love lovevolution” тоглолтод хит болсон COOL LOVE дууг нь зохиож өгсөн найзыгаа урин, тоглолтынхоо арын өрөөнд хэсэг хугацаанд уулзсан боловч тоглолт дуусгаад явсных нь дараа Амархүү, Ариунзул нар шөнө дунд залгаж “Тоглолтын өрөөнд байсан алтан зангиа гэх мэтчилэн маш олон сая төгрөгний үнэт зүйлс алга болсон байна, чи арай андуураад аваад гараагүй биз” хэмээн залгаж тэр ч бүү хэл гэрийнх нь гадаа очиж чонын шөрмөс шатаана, гэрийг чинь нэгжинэ, цагдаагийн байгууллагад маш том ар тал бий, хэдэн жил шоронд суухаа мэдэж байна уу гэхчлэн нэг хэсэгтээ л сэтгэл санааны дарамтад унагаж сүрдүүлсэн талаар мэдээлэл ч бас цацагдах болсон. Мөн үүдний хамгаалагчтай нь хуйвалдан өөрсдийнх нь үнэтэй зүйлсийг хулгайлан авсан залууг мэдсэн даруйдаа хардаж, сэрдэж байсан найз руугаа залган “Бид ч бас өмнө нь хулгайн хэрэгт сэрдэгдэж байсан, дараа нь хоол авч өгье” хэмээн нэмж доромжилсон сурагтай. Тэдний ээлжит хохирогч болсон Э.Сэвжидмаа гэх бүсгүй Соёл урлагийн их сургуулийг төгссөн, сэтгүүлч мэргэжилтэй яруу найрагч нэгэн байдаг бөгөөд мисс Ариунзулын арван жилийн нэг ширээний найз гэнэ. Сайхан сэтгэлийн үүднээс зуун төгрөг ч авалгүйгээр найзынхаа хүсэлтээр дууг нь зохиож өгсөн хэдий ч ийм доромжлолд өртөнө гэдэг хэрээс хэтэрсэн зүйл байлтай. Тэдэнд зодуулсан Л.Намуулин гэх бүсгүйн зургийг олон нийтэд дэлгэж байсан бол энэ удаад Э.Сэвжидмаагийн зураг сошиалд ил болжээ. Тэрбээр нэгэн компанийн алдарт Cindella-гийн нүүр царай болон гарч ирснээр олны анхаарлыг татах болсон байна. Хос хоёрын гарт өртөж хохирсон эмэгтэйчүүд боловсрол мэдлэг сайтай, мөн дараа нь элдэв хэл ам болж явдаггүй чимээгүйхэн байдаг нь үнэхээр сонин биш гэж үү. Ухамсар хүнийг илэрхийлнэ ээ гэж…

Алт шиг сайн эртэй ханилахыг хүсвэл эхлээд үүнийг унш

Насан туршийн амьдралыг чинь аз жаргал, тав тух, баяр хөөрөөр дүүргэх эр хүнтэй учрахын тулд эмэгтэй та ямар байх ёстой вэ.

Энд таны нас, эрхэлдэг ажил, бүр таны амжилт, баян ядуугийн тухай ч огтхон ч хамаагүй гэдгийг анхааруулъя. Эрчүүдэд эдгээр шалгуур тийм ч чухал биш. Харин та ийм байх ёстой:

 

-Секси харагдах

 

-Зугаа цэнгэлийн тунг нь тааруулж чаддаг. (Шөнийн клубуудад ч бас)

 

-Спортонд дуртай (эрчүүд спортод дуртай эмэгтэйчүүдэд илүү татагддаг)

 

Та өнөөдрийг хүртэл дээрх хэдхэн шаардлагыг амьдралдаа хэр хэрэгжүүлсэн бэ. Та энэ шалгуурт хангалтгүй дүн авсан гэсэн үг юм. Яагаад гэвэл та секси биш бас хөгжилтэй биш. Ийм тохиолдолд эрчүүд яагаад уйтгартай, дур булаам биш бүсгүйн төлөө ажиллах ёстой гэж…

 

Гэрлэлт бол зөвхөн секс дээр тогтдоггүй харин урт удаан аз жаргал, гэр бүлийн халуун дулаан байдал гэдгийг эрчүүд мэднэ. Тэд амьдралаа торонд орсон шувуу шиг үдэхгүй гэсэндээ танаас дөлөөд байна гэж ойлгоход болно.

 

 

 

  1. Өмнөх найз бүсгүйн тухай дурсамж…

 

Түүний өмнөх амьдралын талаар асуух нь зөв сонголт гэдгийг хэлье. Тэр өмнөх найз бүсгүйтэйгээ урт удаан амьдарна гэж төлөвлөж байсан уу, эсвэл эсрэгээрээ юу…

 

Тэр хувийн санхүү, гэр бүл төлөвлөлт, боловсрол, ёс зүй, хувь хүний зорилго тэмүүллийн талаар ямар бодолтой явдаг юм бол. Тэр хүүхэдтэй болохыг хүсч байна уу. Хүүхэдтэй болсноор амьдрал нь хэрхэн өөрчлөгдөнө гэж тэр харж байна вэ.

 

Эдгээр асуултын хариулт тэр эр жинхэнэ эцэг, эр нөхөр болж чадах эсэхийг чамд хэлээд өгнө гэдгийг амлая.

 

 

 

  1. Түүнийг таних түлхүүр энд байна

 

Гэрлэлтэд бэлтгэхийн тулд тухайн эр хүн хэн байх ёстой вэ гэсэн асуулт гарч байна. Мөнгө олдог хүн, хамгаалагч, аз жаргалыг бүтээгч нь байх уу.

 

Нэгдүгээрт, түүнээс хаана сурсан, хэн болохыг хүсдгийг нь олж мэд. Ирээдүйн тухай асуух хэрэггүй, харин өнгөрснийг л асуу. Эрчүүд ирээдүйг хүссэнээрээ будаж, хүссэнээрээ худлаа ярьж чаддаг учраас ингэж зөвлөж байгаа юм шүү. Тэр зөвхөн мөнгө олдог, түүгээрээ л чамайг урхидахыг хүсдэг бол тэр чиний амьдралд “мөнгө олдог хүн” л болох гээд байна.

 

Байнга л бусдаас зээл авдаг, бас их мөнгө үрдэг эрчүүдээс болгоомжлоорой. Бас улс төрийн шинжлэх ухаан, гүн ухааны чиглэлээр суралцаж буй эрчүүдээс ч зайгаа барьсан нь дээр.

 

Эцэг эхийнхээ машиныг барьдаг, эцэг эхийнхээ гэрт амьдардаг эрчүүдээс хол бай. Бас архи, тамхинд их мөнгө үрдэг залуус хэзээ ч сайхан амьдралыг босгодоггүй юм шүү. Хэт тренди эсвэл хүчтэй харагдахын тулд их мөнгө үрдэг эрчүүд ч хүний хань болж чадахгүй гэдгийг анхааруулъя.

 

 

 

  1. Аавыг нь хар

 

Хамгийн, бүр хамгийн чухал зүйл бол түүнтэй гэрлэхээс өмнө аавыг нь харах, аавыг нь судлах. Түүний аав, ээж нь хамтдаа амьдардаг бол тэд хоорондоо хэрхэн ярьж, харьцаж байгааг нь хар. Эндээс чи өөрийнхөө ирээдүйг олж харна.

 

Бас чиний аав ч чухал. Аав чинь дагуулж ирсэн залуугаас чинь ганцхан асуулт асуугаад л хэн гэдгийг нь мэдэж чадна.

Be the first to comment on "Амархүү, Ариунзул нарын ээлжит хохирогчтой танилц"

Leave a comment

Your email address will not be published.


*