Дуучин Мөнгөнцэцэг: Миний хүү Болдын хүүхэд биш ч бидэнтэй хамт байгаад нь баярлаж байна

Нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг олсон хослон дуулагчид бол Б.Болд, Э.Чулуунчимэг нар. Хайрынх нь гэрч болон өхөөрдөм хөөрхөн Аялгуу охинтой болсон цаг саяхан. Харамсалтай нь тэдний таван жилийн хамтын амьдрал дуусгавар болж байгаа бололтой. Дуучин Э.Чулуунчимэг нөхөртөө зориулан хатуу үгтэй шүлэг бичжээ. Ингээд дуучин бүсгүйн шүлгийг хүргэе
Хайрлаад, хайрлаад байхад Хайр даадаггүй  Уучлаад, уучлаад байхад Алдаагаа ухаардаггүй
Тэвчээд, тэвчээд байхад Гэм нүглээ ойлгодоггүй Эхнэр гэдгийг эд хогшил мэт санаж Энхэр биеийг нь сэвтээж гэмтээж Харын өвчинд тархи нь идэгдэж Харгис авир зүрхэнд нь хуралдсан Алдар нэр зоос мөнгийг Амьдралын гол зорилго мэт андуурч Өнгөний сайхан сэтгэлийн сайхныгҮзэж ялгах ухаан нь балартсан Нүүр дүүрэн гэмгүй төрхөөрөө Нүгэлт төрхөө нуун далдалсан Ичих нүүр эрээ цээргүй Эрийн оронцог болсон чамайг Энэ бие энхрий үрээс минь гадна
Бурхан тэнгэр харж байгааг сана Бусдын нүд ч сохор бишийг ойлго Үйлийн үр нүглийн төлөөс Үг дуугүй л чамруу очно Түмэн олны хайрыг хүндэлж Түнэр хар төрхийг чинь нуужТаван жилийг ардаа үдсэн. Тэвчээрт хязгаар байдаг л юм байна Тэсэхгүй өнөөдөр үгээ хэлж байна Үрийн минь эцэг сайн л явбал Үнэхээр бусад нь надад хамаагүй Ямар хүнийг дутуу үнэлж Яаж чи доромжилж байснаа Ойлгоцгоох өдөр ирнэ гэдэгт найдъя Одоо угаасаа бүх зүйл дууссан Ёсолж тавьсан хадаг яндараа Нэхээд авах ёсыг сонсож байсангүй Олоон жилийг хамт туулаагүй ч Олон л зүйлийг чамаас мэдэрлээ Гэгээн сайхан ч зөндөө л байлаа Гэрэлгүй галгүй ч амьдарч үзлээ Ирээдүйд яаж галтай явахыг минь Хараад л суухаас өөр хувь чамд үлдээгүй

Paparazzi.mn сайт шинэхэн сэтгүүлээ өлгийдөн аваад удаагүй байгаа билээ. “Paparazzi”сэтгүүлийн цоо шинэхэн дугаар уншигч таны гарт хүрэхэд бэлэн болсон байна. Олон сонирхолтой мэдээ мэдээлэл, олны танил эрхмүүд энэ удаад “Paparazzi”сэтгүүлийн дуранд өртжээ. Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг, Х.Мөнгөнцэцэг нарын үнэн  худал нь мэдэгдэхгүй адармаатай асуултын хариултыг “Paparazzi” сэтгүүл тайлсан байна. Э.Чулуунчимэг жил гарны өмнө өөрийн цахим хуудсаар Б.Болдод хандан ширүүхэн шүлэглээд авсан. Энэ талаар харин дуучин Б.Болд эрс үгүйсгэж байсан юм. Сайн найздаа өөрийн нөхрөө алдсан гэх асуултын үнэн худлыг та тус сэтгүүлийн хамгийн сүүлчийн дугаараас олж мэдээрэй! Мөн Оросын Зөн билгийн 17-р тулааны ялагч Свами Даши  -ийн маш сонирхолтой ярилцлага нийтлэгдсэн гээд  олон сонирхолтой мэдээллийг “Paparazzi”сэтгүүлээс унших боломжтой .

Олон арван мэдээлэл, оддын амьдралын сонирхол татсан папараци мэдээллийг та зөвхөн “Папараци” сэтгүүлээс олж аваарай!

ЭХ СУРВАЛЖ: SHUURHAI.COM

МУСТА Энхболдын Чулуунчимэг оюутан байхаасаа ганцаарчилсан уран бүтээлээ хийж, сүүлд Баярын Болд гэх залуутай хамтран дуулж, B sound компани, Баярын Болд хоёрыг хүмүүс сайн мэддэг болсон. Баярын Болд, Энхболдын Чулуунчимэг хоёр хамтран дуулж, Бөхийн өргөөг битүү дүүргэн, хөдөө орон нутгаар аялан тоглож, Жавхлан,Баясгалан хоёрыг орыг залгах сайн дуучин төрлөө гэж фэнүүд нь баярлаж байсан билээ. Жавхлан, Баясгалангаас ялгаатай нь тэд ханилан сууж, Аялгуу нэртэй хөөрхөн охинтой болсон. Зууны манлай хос дуучин Вандан, Дуламсүрэн шиг хамтран дуулж, дараагийн Зууны манлай хос дуучин болох нь дамжиггүй гэж ерөөх хүмүүс байсан. Харин өнгөрсөн жилийн өдийгөөс хосууд хөндийрч, дундуур нь дуучин Х.Мөнгөнцэцэг орж салгасан гэх яриа тархаж, хүмүүс чихэндээ итгэж ядан байсан. Харамсалтай нь энэ үнэн болж, нэг ангийн гурав, нэгийнхээ албан ёсны эхнэрийг “араар тавьж”, хайр сэтгэлийн холбоотой болсон нь үнэн байж. Цаг хугацаа үнэнийг тодруулдаг гэж.

Өчигдөр дуучин Х.Мөнгөнцэцэг 4 кг хүү төрүүлж, Баярын Болд баярласандаа халамцуухан найз нөхөддөө “Би хүүтэй боллоо” гэж дуулгажээ. Баярын Болд, Х.Мөнгөнцэцэг хоёр харилцаагаа “үхтэл” нууцалдаг. Саяхан болтол Баярын болд “Мөнгөнцэцэгтэй холбоогүй, ангийнхаа хүүхдийн тоглолтыг зохион байгуулж тусалсан…” гэж ярьж суусан. Харин тэр үедээ Х.Мөнгөнцэцэгтэй хэдийнэ нэг гэртээ орж, дуучин бүсгүй хөл хүнд болчихсон үе байж. Баярын Болд, Х.Мөнгөнцэцэг хоёр анх Э.Чулуунчимэг, Б.Болд хоёрын гал голомтоо асаасан Ногоон төгөл дэх хотхонд хамт амьдарч эхэлжээ. Тэр байтугай Баярын Болд, Э.Чулуунчимэгтэй хамт амьдарч байх үедээ авсан ороо солиогүй, түүн дээр нь одоо Х.Мөнгөнцэцэг унтаж амардаг гэж амьдралыг нь мэдэх хүмүүс яриад эхэлж.
Э.Чулуунчимэг, Б.Болд хоёр таван жилийн хугацаатай лизингээр саарал өнгийн Ланд 200 маркийн машин авсныг залуу дуучид андахгүй. Гэтэл тэр машин ч Баярын Болдод үлдэж, Х.Мөнгөнцэцэг түүнд нь сууж явах нь цөөнгүй. Гэхдээ гэмт хүн гэлбэлзэнэ гэж, Ногоон төгөл дэх гэртээ орохдоо Баярын Болд эхэлж ороод, нэлээн сүүлд Х.Мөнгөнцэцэг орж гардаг, хэзээ ч хамтдаа орж гарч харагддаггүй гэдгийг оршин суугчид нь андахгүй. Юутай ч дуучин Т.Дэлгэрмөрөн, Х.Мөнгөнцэцэгт нөхөр хүүхдээ битгий нуу гэж захиж байсан нь Баярын Болд, Х.Мөнгөнцэцэг хоёрыг харилцаагаа нуудгийг мэдээд ахын хувьд захиж хэлсэн биз ээ. Юутай ч даравч далдайж, булавч бултайдаг үнэн тодорч, Х.Мөнгөнцэцэг, Баярын Болд хоёр хүүгээ угтан авч, хөл нь газар хүрэхгүй баярлаж явна гэх олон янзын мэдээлэл байдаг. Харин Мөнгөнцэцэг хүүгийнхээ аавын талаар үнэнг  хэлэх үү…

 

Be the first to comment on "Дуучин Мөнгөнцэцэг: Миний хүү Болдын хүүхэд биш ч бидэнтэй хамт байгаад нь баярлаж байна"

Leave a comment

Your email address will not be published.


*