Жүжигчин Эрхэмбаяр нялх амрагаа эрхлүүлсээр…


Авааль гэргий, нөхөр хоёроосоо салж хамтын амьдрал эхлүүлсэн Эрхэмбаяр, Намуунаа нар өдгөө нууж хаах зүйлгүй амьдарч байна. Нялх амрагтаа машин авч эрхлүүлж байсан жүжигчин Г.Эрхэмбаяр энэ удаа түүнийгээ гадаад улсаар аялуулж байна. Монголын сэрүүхэн уур амьсгалаас цугтаж Хонг Конгод зугаалж яваа талаараа түүний нялх гэргий Намуунаа цахим хуудаснаа нийтэлжээ. Г.Эрхэмбаяр шинэхэн ханьдаа мөнгийг ч ёстой цацаж өгч байна даа. Намуунаагийн хувьд УДЭТ гэх өрх айлын босгыг давж, тэнд л хүч үзнэ гэж байсан ч шалгаруулалт нь болоогүй юу, эсвэл уначихаад нуугаад байна уу бүү мэд таг чиг байгаа билээ.

Үүнийг 5 жилд нэг удаа уугаад бүх төрлийн өвчнийг ор тас мартаарай!

Анх 1972 онд Төвдийн сүм хийдийн нэгэн лам 5000 жилийн түүхтэй энэхүү жорыг нээсэн байна. Энэ жор нь бүх төрлийн өвчнийг анагаах шидтэй олон жилийн түүхтэй аж. Гэсэн хэдий ч энэхүү жор нь маш хүчтэй үйлчилгээтэй тул зөвхөн 5 жилд нэг удаа хэрэглэхийг зөвлөдөг байна. Байгалийн  шидэт эмчилгээ нь таны эрүүл мэндийг эсийн түвшинд сайжруулах үйлчилгээтэй юм. Үүнээс гадна олон төрлийн вирус, мөөгөнцөр, шимэгчидтэй тэмцэхэд ихээхэн үр нөлөөтэйгээс гадна бактерийн эсрэг үр дүн сайтай ажээ.
Ямар шидтэй жор болох

Дээр дурдсанаас гадна уушигны өвчин, цусны даралт ихсэх, жин хасах, нүдний хараа, сонсголын бэрхшээл зэрэгт илүү их үр дүнтэй байдаг нь нотлогдсон байна. Төвдийн шидэт жорны давуу талыг дурдвал…

  • Биеийг хоргүйжүүлнэ.
  • Биеийн өөхийг хайлуулж, хорт бодисыг гадагшлуулна.
  • Бодисын солилцоог сайжруулж, илүүдэл жинг багасгана.
  • Цусны өтгөрлийг шингэлж, тархины судасны хатуурлыг эмчилнэ.
  • Тархины даралт, уушгины үрэвсэл, хамрын хөндийн үрэвслийг анагаана.
  • Толгойны өвчин намдаана.
  • Тархины судасны бөглөрөл, үе мөчний өвчин, үе мөчний үрэвслийг эмчилнэ.
  • Ходоодны шархлаа, ходоодны үрэвслийг эдгээнэ.
  • Хараа болон сонсгол сайжруулна
  • Ерөнхийдөө бүтэн биеийг эмчилэх ид шидтэй жор юм.

 

Хэрхэн бэлтгэх

Орц:

– 350 гр сармис

– 95% цэвэр спирт 200гр шаардлагатай.

Хийх арга:

200гр спиртээ сайтар цэвэрлэж, нунтагласан сармистайгаа хамт шилэн саванд хийж хуурай, сэрүүн газар 10 хоног хадгална.

Дараа нь дахин 2 хоног хөргөгчинд хадгалаад эмчилгээгээ эхлэж болно. Ногоон өнгөтэй болсон байх магадлалтай ч энэ нь аюулгүй юм.

 

Хэрхэн хэрэглэх вэ?

Бэлэн болсон шидэт жороо дараалан 12 өдрийн турш тодорхой дуслаар хэрэглэнэ. Шингэн дуслыг усаар шингэлээд хоол идэхээс өмнө хэрэглэх юм.

Өглөөний хоолны өмнө нэг дусал, үдийн өмнө хоёр, эхний өдөр оройн хоолны өмнө гурван дуслаар эхлэнэ.

Доорх хүснэгтэд өдөр бүрийн хоолны өмнө хэдэн дусал хэрэглэх талаар тодорхой заасан байгаа.

Энэхүү зөвлөгөөг хайртай дотны хүмүүстэйгээ заавал хуваалцаарай. 

Танд эрүүл энхийг хүсье!

Сэтгэгдэл бичих