ПУТИНИЙ НЭР ХҮНД УНАЖ БАЙНА

Владимир Путиний дотоод бодлогод Оросын иргэдийн хандах хандлага нэлээд өөрчлөгджээ. Судалгааны дүнгээс үзвэл,  энэ чиглэлээр  ерөнхийлөгчийн үйл ажиллагааг дэмжиж байгаа иргэдийн тоо 22%-иас 16% болж цөөрснийг   мэдээллийн AmurMedia агентлаг уламжилсан байна.

Судалгааны “Левада-центр” төвийн явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, түүнд хамрагдагсдын 17% нь Путин “томхон капиталтай холбоотой” учир таалагдахгүй байна гэж хариулжээ.  Путин “ард түмний эрх ашигаас хөндий байна” гэсэн (16%), тэр “авилгажсан улстөрчидтэй холбоотой”гэсэн (14%)  байна.

Ерөнхийлөгч  “улс орныг удирдаж чадахгүй байна” гэж иргэдийн 9% хувь нь үзэж,  “түүний бүхий л үйлдэл нь өөрийн нэр хүндийг өргөхөд л чиглэж байна” гэдэгт  мөн ийм тооны хүн  санал нэгтэй байгаа ажээ.

Путин өөрийн хүрээлж буй хүмүүсийн дунд нэр хүндгүй болж  байна гэж санал асуулгад оролцогчдын 6% нь мэдэгджээ.

Гэсэн ч одоогийн ерөнхийлөгчийг туршлагатай улстөрч гэж үздэг оросын иргэдийн тоо 2016 оноос нэлээд өсч, 33%-иас 49% болж нэмэгдсэнийг судалгаанд тэмдэглэсэн байна. “Эрч хүчтэй, шийдэмгий чанарыг” санал асуулгад оролцогчид ОХУ-ын одоогийн төрийн тэргүүний сайн тал гэж онцолжээ.  Бас 22% нь Путинийг алсын хараатай улстөрч гэж үзэж байна.

Санал асуулгыг 2018 оны долоодугаар сарын 19-нөөс 25 нд явуулжээ.  Санал асуулгад Оросын 52 бүс нутгийн 136 суурингийн 18 болон түүнээс дээш насны 1600 хүн оролцсон байна.

“Олон нийтийн санаа бодол” сан болон Бүх Оросын олон нийтийн санаа бодол судлах төвийн мэдээгээр, зургаадугаар сарын сүүлчээр Путин  болон түүний танхимын  рейтинг  эрс буурсан бол,   долоодугаар сарын эхээр эргээд  тогтворжих хандлага бий болжээ.

 

Be the first to comment on "ПУТИНИЙ НЭР ХҮНД УНАЖ БАЙНА"

Leave a comment

Your email address will not be published.


*