Жирэмсэн эмэгтэйчүүдэд…

Жирэмсэн эмэгтэйчүүдэд…

Жирэмсэн эхийн ураг бүрэлдэн тогтох үе буюу гурван долоо хоногтойгоос ургийн ясжилт эхэлдэг. Харин энэ үед эх маань кальцийн дутагдалтай, яс нь хэврэгшсэн, ясны сийрэгжилтэд болох гэж байгаа буюу яс сийрэгжиж байгаа бол кальцийн дутагдалтай хүүхэд гарах тохиолдол гарна. Тиймээс хүүхэд бүрэлдэж байгаа үед кальци ясанд шаардагддаг. Энэ хэмжээ ээжид дутмаг тохиолдолд хүүхдэд ч бас нөлөөлдөг юм.

Хүүхэд төрснөөс хойш 28 хоногийг нярай үе гэх бөгөөд 6 нас хүртэлх хүүхдийг бага насны хүүхэд гэх нэрлэдэг. Энэ үед бие, тархины хөгжил эрчимтэй явагддаг тул бие махбодийн кальцийн бодисын солилцооны хамгийн эрчимтэй үе байдаг юм. Хүүхэд 1 нас хүрэхэд биеийн жин нь төрснөөсөө 3 дахин, өндөр нь 1.5 дахин, ясан дахь кальцийн хэмжээ нь 2 нэмэгддэг байна.


Иймд эрдэс кальциа хоол хүнс, тэжээлээр авч чадахгүй байвал нэмэлтээр заавал хэрэглэж байх ёстой.!!!

 

Сэтгэгдэл бичих