Сексээс илүү таашаал өгдөг 10 зүйл

Та хайртай хүнтэйгээ дотно харьцаанд орсноор л таашаалыг мэдэрч дур ханах боломжтой гэж бодож байвал та эндүүрсэн байна. Заримдаа та өдөр тутмын ямар ч хамаагүй зүйл хийж байхдаа дур тавих боломжтой ажээ. Жишээлбэл: үсээ засуулж байхдаа эсвэл шүдээ угааж байхдаа энэ мэдрэмжийг мэдэрч болно гэж та төсөөлж байсан уу?

1Шүд угаах үед

Шүдээ угааж байх үедээ дур тавих үзэгдэл нэлээд тохиолддог гэнэ шүү. Хэдэн жилийн өмнө нэгэн эмэгтэй шүдээ угааж байхдаа “дур тавилт”-ыг мэдэрдэг хэмээн дэлхий даяар зарлаж байжээ. Маш хүчтэйгээр мэдэрч байсан учир тэрээр хэсэгхэн хугацаанд ой санамжаа алдаж байсан гэжээ.

Тэрээр энэхүү гаж зүйлээсээ салахын тулд мэс засалд орсон бөгөөд  түүнийг дахиж хэзээ ч дур ханаж чадахгүй хэмээн эмч нар хэлсэн байна. Гэтэл энэхүү хагалгааны дараа шүдний сойз гартаа барьхад л бүсгүй дур тавих болсон бөгөөд дахин мэргэжилтэнгүүдэд хандсан байна. Харин эмч нар түүнд хэд хэдэн судалгаа, шинжилгээ хийсний дараа түүнийг шүдний сойзноос өөр зүйлээс таашаал авч чадахгүй гэсэн дүгнэлтэнд хүрчээ.

2Үсээ тайруулах үед

Зарим хүмүүс үсчинд ороод дур тавилттай ойролцоо зүйлийг мэдэрдэг байна. Учир нь сэтгэл санаа тайвшрах, таатай  зүйл хийж байгаа үед таны толгойд ирэх мэдрэмжийг “Автономит мэдрэхүй” хэмээн нэрлэдэг байна.

Энэхүү хачирхалтай мэдрэмж нь үсний хайч болон сам үсний уганд хүрэхэд л зарим хүмүүс энэ төрлийн мэдрэмжийг мэдэрч эхэлдэг байна.  Харин зарим хүмүүс үсэнд нь хүрэх төдийд л дур тавилтыг мэдэрдэг байна .

3Эвшээх үед

Анагаахын зарим эм бүтээгдэхүүнийг хэрэглэхэд заримдаа гэнэтийн хачирхалтай гэмээр үр нөлөөг үзүүлдэг байна.  Үүний нэг нь тайвшруулах үйлчилгээтэй нойрны эм уугаад эвшээх үед дур тавих явдал гарчээ. Хэдийгээр энэ нь утгагүй мэт санагдаж байгаа ч иймэрхүү тохиолдолд цөөнгүй гарч байжээ.

4Нүцгэн хөл

Хөл нүцгэн зүлгэн дээр гишгэснээр дур тавилтыг мэдрэх боломжтой ажээ. Нидерландын нэгэн эмэгтэй хөл нүцгэн явах үедээ дур тавилттай ойролцоо мэдрэмжийг мэдэрдэг гэжээ. Бүсгүй осолд орж мэдрэлийн систем нь гэмтсэнээр энэхүү мэдрэмжийг мэдрэх болсон байна.

Эмч нарын үзэж байгаагаар энэ тийм ч ховор тохиолдол биш бөгөөд хүмүүс хэлэхээсээ л ичдэг хэмээжээ.

5Спортоор хичээллэх

Өөрийн бие галбирыг төгс төгөлдөр болгохоос гадна дур тавилтыг мэдрэх зорилготойгоор спортоор хичээллэж болно гэдгийг та мэдэх үү.

Тэгвэл нэгэн судалгаанаас харахад эмэгтэйчүүдийн 40% нь биеийн хүчний дасгал хийснээр дур тавилтыг илүү мэдэрдэг болохыг батласан байна. Ямар нэгэн эротик зүйл бодоогүй зүгээр үед ч энэ илэрч байдаг гэжээ.

6Сексийн талаар бодох үед

Сексийн талаар хэт их бодвол юу болох бол?

Зүгээр л сексийн талаар бодоход л дур тавилтыг мэдэрч болно. Барбара Кареллас (Barbara Carellas)-ын  “Urban Tantra” хэмээх номонд энэ аргаар дур тавилтыг мэдрэх нь эрүүл мэндэд ямар нэгэн аюулгүй арга гэж бичжээ.

7Толгойны чип

Хэдэн жилийн өмнө эрдэмтэд дур тавилтыг мэдрэхэд зориулсан тархины чипийг бүтээхийг зорьж байсан байна. Энэ нь дур тавьж үзээгүй тэрхүү мэдрэмжийг мэдэрч байгаагүй хүмүүст зориулагдсан болов уу. Тухайн чипэн дээр сексийн туршлага, эсвэл бусдын туршилт бичигдэх бөгөөд ийнхүү та дур тавилтыг мэдрэх боломжтой байжээ. Хачирхалтай сонсогдож байгаа ч эрдэмтдийн гаргаж буй бас нэгэн ахиц дэвшил хэмээн хэлж болох юм.

8Төрөлт

Төрөлт гэдэг бол хамгийн аймшигтай зүйлийн нэг билээ. Мэдээж энэхүү мэдрэмжийг эрэгтэй хүмүүс  мэдэрдэг байсан ч болоосой хэмээн бүх л эмэгтэйчүүд хүсдэг байх. Харин нэгэн судалгаанаас харахад төрж буй эмэгтэйчүүдийн 0,3% нь төрөлтийн явцад дур тавилтыг мэдэрсэн гэжээ. Тиймээс заримдаа тийм ч таатай биш зүйл ч эерэг талтай байдаг бололтой.

9Йог

Йог бол бүхий талаараа маш тустай зүйл билээ. Жишээ нь, Нэгдүгээрт, таны биеийг төгс галбиртай болгоход туслах, Хоёрдугаарт, тусгай зориулалтын хувцас өмссөнөөр таны бие галбир сайхан харагддаг учир спортыг орлох гайхалтай дасгал сургуулилт гэж хэлж болно.

Харин йогоор хичээллэж буй ихэнх хүмүүс “нохой” болон “цахлай” байрлалыг авах үедээ дур тавих нь элбэг байдаг гэжээ. Мөн уур уцаар, стрессээс ангижрахын тулд йогоор хичээллэх хэрэгтэй хэмээн мэргэжилтэнүүд зөвлөж байна.

10Үргэлж секс хийх хүсэл төрөх

Үргэлж секс хийх хүсэл төрөх, үргэлж дур тавилтыг мэдрэх нь төдийлөн таатай санагдахгүй л болов уу. Харин ийм хүмүүс нилээдгүй байдаг тул эрдэмтэд энэ асуудлыг шийдэхээр зэхэж байгаа гэжээ. Ийм төрлийн асуудалтай хүмүүс тун удахгүй энгийн амьдралаар амьдрах боломжтой болох бололтой .

 

Сэтгэгдэл бичих