Жүжигчин Р.Адьяагийн асуудал юу болов

Жүжигчин Р.Адъяа өнгөрсөн гуравдугаар сараас хойш нэлээд асуудалтай байгааг олон хүн мэдэх болов уу. Хэрэг явдал өнгөрсөн гуравдугаар сарын 13-нд болсон бөгөөд энэ талаарх мэдээлэл цахим орчинд тархсан.

Тэрбээр найз бүсгүйгээ зодсон хэрэгт буруутгагдаад байгаа бөгөөд энэхүү мэдээллийг анх түүний эхнэрийн найз Т.Одгэрэл гэх бүсгүй олон нийтэд өөрийн фэйсбүүк хаягаараа тараасан.

Үүний дараа Р.Адъяаг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа гэх мэтээр олон мэдээлэл хөвөрч байсан билээ. Харин энэ талаар жүжигчин Р.Адъяатай нэгэн сайт утсаар холбогдон нөхцөл байдлын талаар тодруулахад

 – Таныг эхнэрээ зодсон хэргээр ЦЕГ-аас эрэн сурвалжилж байгаа гэсэн мэдээлэл байсан. Та цагдаагийн байгууллагад очсон уу?

– Тийм зүйл байхгүй ээ. Хэзээ ч тийм зүйл болоогүй. Огт худлаа мэдээлэл байна. Намайг цагдаагийн газраас эрэн сурвалжлаагүй. Надтай холбогдох хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, үнэнийг удахгүй тогтоож өгөх биз хэмээн мэдэгдэж байсан.

Үүний дараа харин дээрх мэдээллийг анх олонд ил болгосон бүсгүй өөрийн хувийн орон зайдаа мөн л хариу мэдэгдэл хийгээд амжсан. Ямартаа ч энэ хэрэг хэрхэн шийдэгдэж байгаа нь одоогоор тодорхойгүй байна.

Таны хэрэглэдэг хоолны тогоо эрүүл мэндэд тань хэрхэн нөлөөлдөг вэ?

Сүүлийн үед хүн бүр л эрүүл хооллолтын талаар ярих болсон. Гэвч хоол хийхэд хэрэглэдэг гал тогооны хэрэгслүүдийнхээ чанарт хоолноос дутахгүй анхаарах хэрэгтэйг хүмүүс тэр бүр мэддэггүй. Хортой саванд хийвэл хамгийн эрүүл хоол ч хүний биед хор хөнөөл учруулах магадлалтай юм.

 

1Хөнгөн цагаан хоолны хэрэгсэл

Хөнгөн цагаан хоолны хэрэгслийг дэлхий нийтээрээ маш өргөн хэрэглэдэг шүү дээ. Энэ нь хамгийн бат бөх материалаас гадна нимгэн хөнгөн, дахин боловсруулагдах боломжтой гээд давуу тал ихтэй боловч сул талууд ч мөн бий.

Хөнгөн цагаан нь мэдрэлийн системд хортой бодис тул бие дэх хөнгөн цагааны хэмжээ ихэссэнээр төв мэдрэлийн системд өөрчлөлт орох буюу альцгеймер, бие мэдээгүй болох зэрэг эмгэгүүд үүсдэг. Хэдийгээр хөнгөн цагаан хоолны хэрэгслийг гадуур нь тусгай зүйлээр бүрсэн байдаг ч энэ нь хорт бодисыг хоолонд орохоос бүрэн хамгаалж чадна гэсэн баталгаа болохгүй.

 

2Тефлон хоолны хэрэгсэл

Тефлоныг гал тогооны хэрэгсэл үйлдвэрлэхэд өргөнөөр хэрэглэдэг нь наалдуулдаггүй чанартай нь холбоотой. Гэвч энэ бодис нь эрүүл мэндэд хамгийн хортой.

Энэ төрлийн гал тогооны хэрэгслийг наалдуулахгүй болгохын тулд хуванцар полимер ашигладаг бөгөөд уг бодис нь цельсийн 300 градуст халахаараа хорт бодис ялгаруулж эхэлдэг байна. Мөн энэхүү бодис нь “Полимер утааны халуун” нэртэй ханиадтай төстэй шинж тэмдэг бүхий өвчнийг өдөөдөг. Хэдийгээр хүний аминд хүрэхээр аюултай биш ч энэ нь тоть болон бусад тэжээвэр шувуунд онц ноцтой аюул учруулдаг юм.

Мөн тефлон гал тогооны хэрэгсэлд агуулагдах перфлуооктаноик хүчил нь хөх, өндгөвчний хорт хавдар үүсгэгч болох магадлалтай хэд хэдэн тохиолдол бүртгэгджээ. Хэдийгээр гал тогооны хэрэгсэлд хүний эрүүл мэндэд хор учруулахааргүй маш бага хэмжээгээр байдаг ч бидний өдөр тутамдаа хэрэглэдэг өөр бусад зүйлүүдэд ч гэсэн агуулагддаг гэдгийг санах нь зүйтэй. Тиймээс аль болох хэрэглэхгүй байхыг хичээгээрэй.

Өөр бусад наалддаггүй ёроолтой хоолны сав, хайруулын тавгуудыг гранит хэмээх бодисоор бүрсэн байдаг. Бүрсэн бүрхүүл нь бүрэн бүтэн үед хор хөнөөл учруулахгүй. Гэхдээ бүрхүүл гэмтсэн бол хэрэглэхээ шууд зогсоох хэрэгтэй.

 

3Зэс хоолны хэрэгсэл

Гэр ахуйн барааны дэлгүүрт явж байхдаа зэсэн хоолны сав ямар гоё харагддагийг та анзаарсан уу. Харагдах байдлаас гадна хурдан бөгөөд жигд халдаг талаар нь сонссон байх нь гарцаагүй. Гэхдээ зэсийг хоол хийх хэрэгсэлд ашиглах нь эрүүл мэндэд хөнөөл учруулдаг гэдгийг та мэдэх үү?

Бусад хүнд металлуудын адил зэс хүний эрүүл мэндэд маш бага хэмжээгээр хэрэгцээтэй байдаг тул хэрвээ илүүдвэл металлын хордлого үүсгэдэг байна. Зэс саванд хүчиллэг хоол хийх үед зэс хоолонд шингэж болдог.

Аюулгүй сонголт: Зэвэрдэггүй ган хоолны хэрэгслүүд

Энэ нь хөнгөн, зурагддаггүй, тос ашиглаж, сайтар халаавал наалдахгүй байх бүрэн боломжтой. Харин хүний биед аюулгүй, никель, хром агуулаагүйг нь сонгоорой.

 

4Керамик хоолны хэрэгсэл

Керамик бүрхүүлтэй хоолны хэрэгслүүд хамгийн аюулгүй сонголт мэт санагддаг. 100 хувь керамик бүрхүүл нь хоол хийхэд зориулагдсан бөгөөд ямар нэг хор хөнөөлгүй. Гэвч ихэнхдээ 100 хувь керамик байх тохиолдол цөөн байдаг.

Зөөлөн керамик бүрхүүл хэрэглэснээс хойш хэдэн сарын дараа хуурч эхэлдэг учраас бүрхүүлд нь агуулагддаг кадми, бал зэрэг бодисууд нь хоолонд шингэх аюултай. Балны хордлого металлын хордлогоос хамгийн аюултай нь бөгөөд гэдэс хэвлийгээр өвдөх, толгой өвдөх, үргүйдэл үүсэх зэрэг асуудал дагуулдаг.

Аюулгүй сонголт: 100 хувь керамик хоолны хэрэгслүүд.

Энэ бол хамгийн аюулгүй, шилдэг сонголт юм. Наалддаггүй, автомат аяга таваг угаагчинд угаах боломжтой зэрэг давуу тал ихтэй. Ганцхан сул тал нь энэ төрлийн хоолны хэрэгслүүд бага зэрэг үнэтэй байдаг. Гэхдээ нэг авчихсан байхад та удаан хугацаанд хэрэглэх болно.

 

5Аюулгүй сонголт: Төмөр хоолны хэрэгсэл

Төмөр хоолны хэрэгслүүд нь жигд халж, сайтар халаасны дараа тос хийхэд наалддаггүй тул хамгийн сайн сонголт байх болно. Мөн таны хоолонд ямар нэгэн хортой бодисыг шингээхгүй, харин ч бүр хүний биед хэрэгтэй төмрийн хэмжээг ихэсгэдэг байна.

Be the first to comment on "Жүжигчин Р.Адьяагийн асуудал юу болов"

Leave a comment

Your email address will not be published.


*