Төрөөд удаагүй байгаа Мөнгөнцэцэгийг эргэсэн Чулуунчимэг хүүд нь маш том бэлэг өгчээ…

МУСТА Энхболдын Чулуунчимэг оюутан байхаасаа ганцаарчилсан уран бүтээлээ хийж, сүүлд Баярын Болд гэх залуутай хамтран дуулж, B sound компани, Баярын Болд хоёрыг хүмүүс сайн мэддэг болсон. Баярын Болд, Энхболдын Чулуунчимэг хоёр хамтран дуулж, Бөхийн өргөөг битүү дүүргэн, хөдөө орон нутгаар аялан тоглож, Жавхлан,Баясгалан хоёрыг орыг залгах сайн дуучин төрлөө гэж фэнүүд нь баярлаж байсан билээ. Жавхлан, Баясгалангаас ялгаатай нь тэд ханилан сууж, Аялгуу нэртэй хөөрхөн охинтой болсон. Зууны манлай хос дуучин Вандан, Дуламсүрэн шиг хамтран дуулж, дараагийн Зууны манлай хос дуучин болох нь дамжиггүй гэж ерөөх хүмүүс байсан. Харин өнгөрсөн жилийн өдийгөөс хосууд хөндийрч, дундуур нь дуучин Х.Мөнгөнцэцэг орж салгасан гэх яриа тархаж, хүмүүс чихэндээ итгэж ядан байсан. Харамсалтай нь энэ үнэн болж, нэг ангийн гурав, нэгийнхээ албан ёсны эхнэрийг “араар тавьж”, хайр сэтгэлийн холбоотой болсон нь үнэн байж. Цаг хугацаа үнэнийг тодруулдаг гэж.
Өчигдөр дуучин Х.Мөнгөнцэцэг 4 кг хүү төрүүлж, Баярын Болд баярласандаа халамцуухан найз нөхөддөө “Би хүүтэй боллоо” гэж дуулгажээ. Баярын Болд, Х.Мөнгөнцэцэг хоёр харилцаагаа “үхтэл” нууцалдаг. Саяхан болтол Баярын болд “Мөнгөнцэцэгтэй холбоогүй, ангийнхаа хүүхдийн тоглолтыг зохион байгуулж тусалсан…” гэж ярьж суусан. Харин тэр үедээ Х.Мөнгөнцэцэгтэй хэдийнэ нэг гэртээ орж, дуучин бүсгүй хөл хүнд болчихсон үе байж. Баярын Болд, Х.Мөнгөнцэцэг хоёр анх Э.Чулуунчимэг, Б.Болд хоёрын гал голомтоо асаасан Ногоон төгөл дэх хотхонд хамт амьдарч эхэлжээ. Тэр байтугай Баярын Болд, Э.Чулуунчимэгтэй хамт амьдарч байх үедээ авсан ороо солиогүй, түүн дээр нь одоо Х.Мөнгөнцэцэг унтаж амардаг гэж амьдралыг нь мэдэх хүмүүс яриад эхэлж.
Э.Чулуунчимэг, Б.Болд хоёр таван жилийн хугацаатай лизингээр саарал өнгийн Ланд 200 маркийн машин авсныг залуу дуучид андахгүй. Гэтэл тэр машин ч Баярын Болдод үлдэж, Х.Мөнгөнцэцэг түүнд нь сууж явах нь цөөнгүй. Гэхдээ гэмт хүн гэлбэлзэнэ гэж, Ногоон төгөл дэх гэртээ орохдоо Баярын Болд эхэлж ороод, нэлээн сүүлд Х.Мөнгөнцэцэг орж гардаг, хэзээ ч хамтдаа орж гарч харагддаггүй гэдгийг оршин суугчид нь андахгүй. Юутай ч дуучин Т.Дэлгэрмөрөн, Х.Мөнгөнцэцэгт нөхөр хүүхдээ битгий нуу гэж захиж байсан нь Баярын Болд, Х.Мөнгөнцэцэг хоёрыг харилцаагаа нуудгийг мэдээд ахын хувьд захиж хэлсэн биз ээ. Юутай ч даравч далдайж, булавч бултайдаг үнэн тодорч, Х.Мөнгөнцэцэг, Баярын Болд хоёр хүүгээ угтан авч, хөл нь газар хүрэхгүй баярлаж явна.

Сайн байна уу? Сүүлийн үед сошиал орчинд Э.Чулуунчимэг та хоёрыг тойрсон үнэн, худал нь үл мэдэгдэх мэдээлэл олны анхаарлыг ихэд татаж байна. ХМХ-үүдээр бичигдээд байгаа шиг зүйл та хоёрын дунд үнэхээр болоо юу? Таны хувьд өнгөрсөн хугацаанд чимээгүй явсаар өдийг хүрсэн шүү дээ. Хоёулаа ярилцлагаа энэ талаар эхлүүлье.

-Юуны өмнө дуунд дуртай Монгол түмнийхээ энэ өдрийн амрыг эрэн мэндчилье. Таван жил ханилсан ханиа, дээр нь үрийг минь төрүүлж өгсөн эмэгтэйг би өнөөдөр ч гэсэн хүндэлдэг. Зарим үед дуугүй өнгөрөх нь хамгийн зөв хариулт болдог. “Олгой хагаравч тогойн дотроо” гэдгийн адил би эцэг хүний хувьд хувийн амьдралаа бусдад дэлгэж охиныхоо ирээдүйд хар толбо үлдээхийг хүсээгүй. Чукагийн хэлж ярьсан болгонд нь чулуу шидээд байвал эцсийн дүндээ охинд маань л муугаар нөлөөлнө. “Танай аав, ээж чинь ингэдэг, тэгдэг байсан” гээд л найз нөхөд нь дараа нь шоолбол муухай шүү дээ. Тиймээс би эр хүнийхээ хувьд энэ бүхний хажуугаар чимээгүй л явсан гэх үү дээ. Бидний л амьдрал болохоос бусдын амьдрал биш. Бусдад сайн, муугаа ярилаа гээд юу өөрчлөгдөх үү, юу ч өөрчлөгдөхгүй.

-Танай аав ээж хадаг яндараа буцааж авсан гэдэг нь үнэн үү? Эсвэл энэ нь танай нутгийн ёс юм уу?

Ёс гээд байх юм биш ээ. Уг нь энэ тухай Чука өөрөө ээжтэй утсаар ярьсан яриа нь байдаг л даа. Чука манай ээж аавын байранд ирээд “Хадаг, мөнгөн аягатай сүүг чинь үүдний жижүүрт үлдээчихлээ шүү, аваарай ” гэж хэлээд явсан байдаг юм. Ээж жижүүрийн өрөөнд очиход үнэхээр л хадаг, мөнгөн аягатай сүү үлдээчихсэн байсан. Ийм л зүйл болсон. Чука намайг сайн, муугаар хэлж болно харин, ижий аавыг маань хүртэл үүнд оролцуулж байгаад таагүй санагдаж байна. Өнгөрсөн хугацаанд бидний амьдралд хамгийн их тусалж дэмжиж, ар талыг хариуцаж, охиныг маань өсгөсөн хүмүүс бол миний аав, ээж хоёр. Тухайн үед Чука хэвлэлд өгсөн ярилцлагууддаа хүртэл хадмуудаа магтдаг л байсан. Гэтэл одоо хамгийн муу хадмууд болчихоод л явж байна. Миний аав, ээж хоёр Чукатай ам зөрж байхыг би лав харж байгаагүй. Би бусдын аав, ээжийг ийм тийм гэхгүй. Манай хадмууд сайн хүмүүс. Төрүүлж өсгөсөн сайхан охинтой нь би таван жил ханилж, хөөрхөн охинтой боллоо. Ийм байтал эцэг эхэд нь би юу хэлэх билээ.

 

-Охинтойгоо байнга уулзаж байгаа юу?

-Хүүхэдтэйгээ аль болох ойр байхыг л хичээж байна. Одоогоор охин маань ээжтэйгээ амьдардаг. Хаа хаанаа л бид хувь уран бүтээл, ажил төрлөө хийгээд л явж байна. Миний хувьд уран бүтээлдээ оролгүй бараг найман сар болсон байна. Энэ хугацаанд зүгээр суусангүй, “B sound” продакшныхаа ажилд илүүтэй төвлөрч найзуудынхаа хэд хэдэн тоглолтыг амжилттай зохион байгууллаа. Чукатай учиргүй барьцаж байгаа юм шиг шинэ дуу, цомог гаргаад байхыг хүссэнгүй, багагүй харзнасан гэх үү дээ. Харин одоо уран бүтээлдээ орох цаг болсон. “Амьдрал” хэмээх нэртэй шинэхэн уран бүтээлээ саяхан өлгийдөн авлаа. Цааш цаашдаа олон сайхан уран бүтээлийг сонсогчиддоо хүргэх болно.

-Та фэйсбүүк хуудаснаа хариу шүлэг постолсон нь дахиад л олны анхаарлыг багагүй татсан. “Зоригтой бай миний хань Зорилго хийморьтоо бардаж амьдар Эр хүн энэ гэрийн ноён нуруу Эвгүүд түүртвэл хань нь түшчихнэ” гээд л их сайхан үгтэй. Э.Чулуунчимэгийн шүлгэнд хариу барьсан шүлэг гэж ойлгож болох уу?

-Миний зохиосон шүлэг бол мэдээж биш. Шүлгийн үг нь миний амьдралтай ойр санагдсан учраас Чукад зориулж постолсон. Хэзээд, ямар ч тохиолдолд, магадгүй бид өөр өөр замаар явсан байлаа ч гэсэн хань нь чиний талд үргэлж байна шүү гэдэг утгыг илэрхийлэхийг хүссэн. Гэтэл үүний дараахан биднийг “Шүлгээр байлдлаа” гээд л янз бүрээр их бичсэн. Эр хүний ноён нуруу гэж байна, Чукагийн бичсэн үг, үйлдэл бүрт нь хариу үзүүлээд байвал утгагүй биз дээ.

Э.Чулуунчимэгийн өөрт тань зориулж бичсэн шүлгийг уншаад яг ямар мэдрэмж төрсөн бэ?

-Хатуу үгтэй шүлэг байсан. Уншаад мэдээж таатай мэдрэмж төрөхгүй нь лавтай. Тэр шүлэгний дараа таньдаг хүн бүхэн над руу залгаад л “Та хоёрын дунд юу болоо вэ” гээд л маш их асуусан. Муу юм хурдан хүмүүст хүрдэг, мөн манайхан бусдын амьдралд ямар их дурладаг юм бэ гэдгийг тэгэхэд л ойлгосон. Бидний хамтдаа байсан таван жил багагүй урт хугацаа. Бидний өнгөрсөн амьдралын 80 хувь сайхан зүйлсээр дүүрэн байсан гэдгийг би ам бардам хэлнэ. Муугаасаа илүүтэй сайн сайхан, гэгээлэг зүйлс их байсан. Хүний амьдралд сайн, муу хосолж, сайхан, муухай ээлжилж л байдаг хорвоо.

-Нууц биш бол салах шалтгаан чухамхүү юу байв. Залуу хосуудын үлгэр дуурайлал болсон жаргалтай гэр бүл эцэстээ яагаад салахад хүрэв?

-Салахад хүргэхээр хүчтэй шалтгаан бол бидний дунд байгаагүй. Багахан үл ойлголцол бол мэдээж байсан. Үүнийг л хэн хэн нь тэвчиж мөн ойлголцож чадаагүйн болов уу гэж боддог.

-Дуучин Х.Мөнгөнцэцэг та хоёрыг холбоотой гэж ярьдаг. Үнэн үү?

Үгүй ээ. Мөнгөө бид хоёр нэг ангийн сайхан найзууд. “Сүүлийн тэмээний ачаа хүнд” гэдэг шиг манай ангийн төгсөгчдөөс хамгийн сүүлд тоглолтоо хийсэн хүн нь дуучин Х.Мөнгөнцэцэг байсан. Гэвч маш их хэл аманд өртсөн дөө. Найзынхаа тоглолтыг зохион байгуулсны дараа Чукагийн шүлэг ч нийтлэгдэж “Мөнгөө бид хоёрыг холбоотой” гэх явган яриаг улам хүчтэй болгосон. Бид жирийн л сайхан найзууд. Өнгөрсөн зунаас эхлэн тоглолтын талаар нь ярьж, ирэх жил тоглолтыг нь зохион байгуулна гэдгийг Чука ч гэсэн мэдэж л байсан.

-“Хайртай хүнтэйгээ яаж ч муудалцсан гэсэн ард нь эвлэрэх зай үлдээж бай” гэдэг. Та хоёрын хувьд эвлэрэх орон зай үлдээгүй гэж үү?

-Сошиал орчин болон бусад мэдээллийн хэрэгслүүдээр янз бүрийн мэдээлэл гарах тусам бидний харилцааг улам сэвтүүлж байна. Бидний амьдралын нэг хувийг ч хүмүүс мэдэхгүй атал дэндүү мэддэг юм шиг зүй зохисгүй үгээр доромжилж байгаад би үнэндээ харамсаж байна. Сүүлдээ ч энэ бүхэнд дөжирч байх шиг байна. Манайхан хэт нэг тал руу туйлшрах юм. Магадгүй би телевизийн нэвтрүүлэгт ороод уйлж унжвал намайг өрөвдөж, магтаад л энэ хорвоо дээр надаас өөр сайн хүн байхгүй юм шиг надад дуртай болчих тийм л туйлширамтгай нийгэмд бид амьдарч байна. Гэлээ гээд би тэгэхгүй ээ. Миний нулимс гарах нь амархан ч гагцхүү үнэн нулимс унадаг юм./Бодолд автав/

-Гэр бүлээ авч үлдэхийн тулд та юу хийсэн бэ?

-Би аав хүний хувьд охиноо маш их бодсон. Хүүхдээ өнчрүүлэхийг ямар ч эцэг хүсэхгүй шүү дээ. Хүүхэд элэг бүтэн амьдрал дунд өсөж хүмүүжих ёстой. Эцэг эх болно гэдэг хүүхдийнхээ өмнө ихийг хүлээх асар их хариуцлага юм байна гэдгийг ойлгосон. Гэр бүлээ авч үлдэхийн тулд хэн ч хичээнэ, би ч хичээсэн. Чукаг би эргэж ирэхийг хүлээсэн. Араас нь ч гүйсэн. Эцэст нь эргэж ирэхээргүйгээр явжээ гэдгийг түүний бичсэн, ярьсан болгоноос ойлгосон.

– Э.Чулуунчимэг телевизийн нэвтрүүлэгт орох үеэрээ “Аав,ээж нь хадаг яндараа буцааж авахад нь бидэнд эргэх орон зай үгүй болсон юм байна гэдгийг ойлгосон” хэмээн ярьсан байсан л даа.

-Тоглолттой нь холбоотой маркетинг юм уу даа. Аливаа маркетингийг хов живийн байдлаар хийдэг цаг одоо өнгөрсөн. Тоглолтын маркетинг ч гэсэн сайн сайхан зүйлд уриалан дуудсан байх ёстой. Би өнгөрсөн хугацаанд олон тоглолтыг зохион байгуулж байсан. Үүн дунд ганц ширхэг ч сөрөг утга утга бүхий маркетинг байгаагүй. Чука бид хоёрын хувьд гурван ч удаа тоглолтоо хийсэн. СТА гэдэг цолны үнэ цэнэ яаж унасан байлаа. Тэгэхэд бид хоёр Монгол орноо хоёр удаа тойрч таван удаа бөхийн өргөөнд тоглолтоо хийж, асар хөдөлмөрийн үр дүнд СТА гэдэг эрхэм цолыг хүртэж байсан. МУГЖ гэдэг цолны тоглолт хийдэг бол бид хоёр СТА цолныхоо тоглолтыг ч хүртэл хийж байсан Шинэ уран бүтээл, тоглолт хийх бүртээ бусдад тусалж сайн сайхан аяныг л өрнүүлж байсныг хүмүүс мартаагүй байх.

-Жаргалтай айл манайх тоглолтоо хийгээд л төд удалгүй жаргалгүй айл болчихов уу даа?

-Хүслээр болдоггүй хорвоо гэдэг. Хэн ч ирээдүйдээ юу тохиолдохыг тааварлашгүй. Өнгөрсөн бүх зүйлээсээ ойлгож суралцаж л явна. Охинтойгоо хамтдаа амьдрахыг маш их хүсэж байна даа.

-Аав, ээж нь тусдаа амьдарч байгааг охин нь юу гэж байгаа бол?

-Охинтойгоо би гурван сар орчим уулзаагүй байж байгаад саяхан 7 хоног хамт байгаад явсан

-Хоёулаа ярилцлагын сэдвээ жаахан өөрчилье. Уран бүтээлийн сонин сайхан юу байна. “B sound” продакшны таван жилийн ой болох гэж байгаа тухай сонссон.

-Тиймээ. “B sound” продакшны маань таван жилийн ой энэ жил тохиож байна. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ хугацаанд багагүй ажлыг хийж амжуулсан байна. Ирэх сарын 5-нд уг нь ойдоо зориулсан тоглолт хийхээр төлөвлөж байсан ч Чука төрсөн өдрийн тоглолтоо хийх гэж байгааг сонсоод дээрх хугацааг хойшлуулсан байгаа. Ханилж явсан хань маань тоглолтоо хийх гэж байхад нь давхцаад л байлтай нь биш. Таван жилийн ой гэдэг утгаар таван сайн сайхан ажил хийхээр төлөвлөсөн. Эхний ажил болох СУИС-ийн дуурийн дуулаач оюутнуудын дунд зохиогдсон Лавай-II уралдааныг ивээн тэтгэлээ . Чука бид хоёр хоёулаа л энэ сургуулийн бүтээгдэхүүнүүд. Эндээс л бид ажил, амьдралын гараагаа эхэлсэн. Тиймээс сургуульдаа их хайртай, энэ хэрээр дүү нараа дэмжихийг хичээдэг. Ойн тоглолт ирэх намар болохоор товлогдсон.

-Уран бүтээлийн олз омог ихтэй юу? “Амьдрал” нэртэй шинэхэн уран бүтээлийнхээ тухайд яривал?

-Харангийн Чука ахын аялгуу, Мөнхбатын шүлэг “Амьдрал” дуугаа гаргалаа. “Жавар сөрөн алхах тусам, Жаргал зовлонг дааж сурах юм аа” гээд л сайхан үгтэй дуу болсон. Дандаа л хайрын тухай дуулах гэхээсээ илүүтэй сэдвийн хувьд ч гэсэн өөрчлөгдсөн гэх үү дээ. Цаашид тооны олон гэхээсээ илүүтэй чанартай уран бүтээл гаргахыг зорьж байна. Мөн дуулахаасаа гадна өөр салбарт гэсэн шинэ содон юм хийхээр төлөвлөж байгаа.

SOURCE: SHUVUUHAI.COM

 

Be the first to comment on "Төрөөд удаагүй байгаа Мөнгөнцэцэгийг эргэсэн Чулуунчимэг хүүд нь маш том бэлэг өгчээ…"

Leave a comment

Your email address will not be published.


*