Сэтгүүлч Р.Эмүжин дуучин, МУГЖ Сарантуяагийн тухай аймшигтай үнэнг дэлгэлээ

Сэтгүүлч, яруу найрагч Р.Эмүжин зууны манлай дуучин, МУГЖ Сарантуяагийн тухай бичсэн “Зууны дуу хоолой-Би Сараа” ном гаргаж байгаа юм байна.Тэрээр энэхүү номныхоо талаар болон дуучин Сараагийн талаар хэлэхдээ “Заримдаа тэр надаас зугтчихна, магадгүй хагацлын өмнө…амьдралынхаа хамгийн хэцүү мөчүүдэд тулж ирмэгцээ харц нь гунигтай, хэрсүү, уяхан болчихно…заримдаа тэр омголон, бардам, огтхон ч зовлон гээчийг мэдэхгүй мэт аашилна…заримдаа тэр бараг л нисч явна…амжилт, бахархал, алтан тайзнаа 30 жил дуулсан дуу, бүтээсэн бүтээлээрээ амьсгална…утсанд нь холбогдох тоолонд өмнөөс “Хайрын бурхан” эгшиглэнэ, лав бүтэн жилийн турш…анхны дурлал, Ганхуягийг анх олж харсан халуухан мөч, анхны тоглолт, анхны шагнал…амиа хорлохоор шийдсэн гашуун өдөр…СУИС-ын оюутан Сараа…найман боодол демадрол…тэвчээр…анхны хүүхдээ төрүүлэхгүй байх шийдвэр…салалт…анхны CD, дахиад л хайр…Болдхуяг…дурласан Сараа…нулимс, эргэлзээ, итгэл…хагацал гуниг, аз жаргал…Мэдээж “Зууны дуу хоолой-Би Сараа” намтар зохиолыг бичих гэж би түүний сэтгэлийн нугачаа бүрийг хөндсөн, зүрхнийх нь аялгуу бүрийг анирдсан, давуу болон сул талуудыг нь тэмтэчсэн…үүний тулд шарыг нь малтсан, хатуурхсан, аргадсан…тэгээд найз маань нэгэнт туулсан амьдралаа дахин туулах болгондоо яг тэр үеийн зовлон жаргалаараа дахин амьсгалж, амьдарч, шархалж, жаргаж буйг хараад өөртөө багахан гэмшсэн. Сараа үнэхээр илэн далангүй байж чадсан. Үүнийг ямар ч эмэгтэй чадахгүй, зориглохгүй…Юуны төлөө тэр вэ? Дуулах дуу, туулах зам нэгтэй бүсгүйчүүдээсээ тэр юуг ч нуухыг хүсээгүй, эмэгтэй хүний сэтгэлд үүрээ нэгэнт зассан ч бол хайрлах учиртай гэдгийг нь эрчүүдэд сануулахыг хүссэн…эцэст нь “Зууны дуу хоолой-Би Сараа” ном хэвлэлтээс гарсан. Бид санасандаа хүрч, номтой болсон. Гэвч энэ ном дэлгүүрүүдэд байхгүй. Учир нь Сараа хамгийн дотнын найздаа ч харамлаад яримгүй амьдралын нууцуудаа олон нийтэд дэлгэн худалдахыг хүсээгүй. Харин зөвхөн түүний Дуучин Б.Сарантуяа пэйж хуудсаар дамжуулан сэмхэн захиалж нууцхан авч болно. Яагаад гэвэл энэ бол ном биш. Зууны манлай дуучин, хатагтай Б. Сарантуяагийн зүрхний бичээс, сэтгэлийн долгион, тархины бичлэг… Түүний туулсан жаргал зовлон, алдаа оноо…өнгө дүрс, өгөө аваа, нулимс, инээмсэглэлтэйгээ, бас цаг үетэйгээ бий. Гэвч энэ бас ном” хэмээсэн байна.

Дэлхийн хамгийн тэнэг аав

Өмнөд Африкийн зүүн булан дахь Порт Элизабетийн ойролцоох Квадвэши тосгонд  38 настай нэгэн эр хууль бусаар баригдсан байшингуудыг нураах ажиллагааг эсэргүүцэхийн тулд өөрийн 6 сартай охиныг тэврэн байшингийн дээвэр рүү гарчээ. Тэрээр байшингуудыг нураахыг эсэргүүцэхийн тулд охиныг байшингийн дээврээс шидсэн байна. Охиныг тосон авахын тулд 5 цагдаа байшингийн доор зогссон бөгөөд түүнтэй ярилцахаар нэг цагдаа дээвэр рүү гарчээ. Хамгийн аймшигтай нь хүүхдээ унагахаар сүрдүүлж түүнийг өрөөсөн хөлнөөс нь барин савлуулж байжээ.

 

Энэ хэрэг нь анх тэдний амьдарч буй байшинг нураах шийдвэр гарсны улмаас үүссэн юм. Эдгээр иргэдтэй нураах ажиллагааг хариуцсан багийнхан хэлэлцээр хийхийг оролдсон боловч тэд ямар нэгэн оновчтой шийдэлд хүрч чадаагүй учир ийнхүү цагдаагийн хүчээр зохицуулхад хүрсэн байна. Нийтдээ 150 гаруй иргэд эсэргүүцлээ илэрхийлж нураах ажлыг явуулж буй хүмүүс руу гартаа таарсан чулуу, тоосго шидэж, замын голд хаймар дугуй шатааж орох замыг нь хүртэл хаагаад байжээ. Ингээд энэхүү маргааныг зохицуулахаар цагдаагийн байгууллагын ажилчид ирцгээсэн байна.

 

Гэтэл иргэдийн нэг охиноо байшингийн дээвэр дээрээс унагана хэмээн сүрдүүлжээ. Залуугийн энэхүү үйлдлийг бусад нь дэмжиж охиныг “шид шид шид” хэмээн орилцгоосон байна.

Түүний уг аймшигт үйлдлийг зогсоохоор дээвэр рүү гарсан цагдаа залууг охины хамт буулгахыг оролдсон ч тэрээр эсэргүүцэж охиноо доош нь унагажээ.

 

Тус газрын цагдаагийн дарга Андре Бээтгэ орон нутгийн мэдээллийн албанд хэлэхдээ: “Өглөөний 10 цагийн үед 38 настай эр байшингуудын нэгэн рүү охиноо авч гараад тус барилгуудыг нураахаар зэхэж буй багийн хүмүүсийг эсэргүүцэж уг үйлдлийг хийсэн” гэжээ.

 

Азаар доор байсан цагдаа нар охиныг ямар ч гэмтэл, осолгүйгээр барьж авч чадсан байна.

“Цагдаа нар зохион байгуулалттай ажиллан бяцхан охиныг аварч, түүний аавыг аюулгүй болгож чадсан” хэмээн тус газрын цагдаагийн албанаас мэдээлжээ.

 

Хууль сахиулагчид охины аавыг баривчилсан бөгөөд тэрээр одоо хүний амь хөнөөхөөр завдсан хэргээр саатуулагдсан байна.

Ахмадын хэлж байгаагаар “Одоо бяцхан охиныг ээж нь харж байгаа бөгөөд орон нутгийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллагууд охины аюулгүй байдлыг давхар хянаж байгаа” гэжээ.

 

Уг хэргийг амжилттай шийдвэрлэсэн цагдаагийн албаны хүмүүсийг дээд албанаас сайшаасан байна. Хотын удирдлага хэлэхдээ: “Аав хүн ердөө хууль бус барилгыг нураах ажлыг эсэргүүцэхийн тулд өөрийн охины амь насыг золиослоно гэдэг хэний ч санаанд оромгүй зүйл азаар охиныг аюул осолгүй аварч чадсан нь сайн хэрэг. Охины аав хийсэн хэргийнхээ хариуцлагыг хуулийн дагуу хүлээх ёстой” гэсэн байна.

Энэхүү хэргийн дараагаар эзэмшилгүй газар хууль бусаар баригдсан 90 барилгыг амжилттай нураажээ.

Be the first to comment on "Сэтгүүлч Р.Эмүжин дуучин, МУГЖ Сарантуяагийн тухай аймшигтай үнэнг дэлгэлээ"

Leave a comment

Your email address will not be published.


*