Жүжигчин Гэрэлцэцэг үе мултарсан залуутай найзалдаг

Мисс Ю.Балжидмааг жүжигчин А.Гэрэлцэцэгээр сольсон залуу Сэтгүүлч Д.Төрмөнхийн хүү гэдгээр нь олон нийт илүүтэй таних модель Т.Энхтүвшин сүүлийн үед жүжигчин А.Гэрэлцэцэгийн найз залуу гэж цоллуулах болж. Эрлийз царай төрхтэй болоод ч тэрүү гадаадад загвар өмсдөг байсан Т.Энхтүвшин анх мэргэжил нэгт мисс Ю.Балжидмаатай үерхэж байсан цаг саяхан. Үе тэнгийн тэднийг загварын хамгийн сайхан хосууд гэж ойр дотныхон ихэд ам сайтай байсан.

Хосууд чимээгүйхэн салцгааж хоёр талд найз залуу, найз охинтой болцгоосон. Ю.Балжидмаа гэхэд дуучин Гантулгатай хэсэг хугацаанд үерхэж байгаад салсан бол модель Т.Энхтүвшин мисс найз бүсгүйгээ жүжигчин бүсгүйгээр сольсон. Солих солихдоо эгчмэд бүсгүйг найз бүсгүйгээ болгосон нь олны анхааралыг ихээхэн татсан. Мэдээж тэр бол нялх ногоо зулгаадаг гэдгээрээ алдартай хошин шогийн жүжигчдийн нэг. Угаасаа насаар залуу үе мултарсан сайхан залуучуудыг уураглаж насны ханиа болгож чаддаг хошин шогийн жүжигчин бүсгүйчүүдийн сүүлийг мушгисан жүжигчин нь А.Гэрэлцэцэг. Хэсэг хугацаанд харилцаагаа нууцалж байсан хосууд өдгөө хамтын амьдарлаа ч нуухгүй байгаа билээ.

Одоогоос яг хоёр жилийн өмнө сэтгүүлч Д.Төрмөнхийн хүү Энхтүвшин Сингапурт болсон 36 орон оролцсон Азийн мистер тэмцээнд 2-р байрт шалгарч байсан. Мөн Asian best model , Best photogenic модел гэсэн гурван шагнал хүртэжээ, Сингапурын “Керри” хэмээх дэлхийд 7 салбартай том агентлагт ажиллах гэрээ хийсэн. Харин өнгөрсөн жилийн өдийд “Маск” хамтлагийн жүжигчин А.Гэрэлцэцэгтэй хайр сэтгэлийн холбоотой болсноо хоёулаа олонд зарлаж байв. Загварлаг залуу, царайлаг жүжигчин бүсгүй хоёрын хайр сэтгэл бүтэмжтэй байгаа. Төрмөнхийн хүү Энхтүвшин 1993 онд төрсөн бол найз бүсгүй А.Гэрэлцэцэг нь 80-адд оны эхээр төрсөн найз залуугаасаа 12 насаар эгч гэж яригдаж эхэллээ. А.Гэрэлээ насаар эгчмэд ч найз залуутайгаа үе тэнгийн харагддаг, насны зөрөө огт байхгүй юм шиг харагддаг. Хошин урлагийн жүжигчдээс хамгийн хөөрхөн бүсгүй Гэрлээ нас бол тоо гэдгийг харуулж, 20 гаруйхан настай залууг “унатал тустал” дурлуулсан нь нэг талаар бахархал юм даа.

Дэлхийн хамгийн тэнэг аав

Өмнөд Африкийн зүүн булан дахь Порт Элизабетийн ойролцоох Квадвэши тосгонд  38 настай нэгэн эр хууль бусаар баригдсан байшингуудыг нураах ажиллагааг эсэргүүцэхийн тулд өөрийн 6 сартай охиныг тэврэн байшингийн дээвэр рүү гарчээ. Тэрээр байшингуудыг нураахыг эсэргүүцэхийн тулд охиныг байшингийн дээврээс шидсэн байна. Охиныг тосон авахын тулд 5 цагдаа байшингийн доор зогссон бөгөөд түүнтэй ярилцахаар нэг цагдаа дээвэр рүү гарчээ. Хамгийн аймшигтай нь хүүхдээ унагахаар сүрдүүлж түүнийг өрөөсөн хөлнөөс нь барин савлуулж байжээ.

 

Энэ хэрэг нь анх тэдний амьдарч буй байшинг нураах шийдвэр гарсны улмаас үүссэн юм. Эдгээр иргэдтэй нураах ажиллагааг хариуцсан багийнхан хэлэлцээр хийхийг оролдсон боловч тэд ямар нэгэн оновчтой шийдэлд хүрч чадаагүй учир ийнхүү цагдаагийн хүчээр зохицуулхад хүрсэн байна. Нийтдээ 150 гаруй иргэд эсэргүүцлээ илэрхийлж нураах ажлыг явуулж буй хүмүүс руу гартаа таарсан чулуу, тоосго шидэж, замын голд хаймар дугуй шатааж орох замыг нь хүртэл хаагаад байжээ. Ингээд энэхүү маргааныг зохицуулахаар цагдаагийн байгууллагын ажилчид ирцгээсэн байна.

 

Гэтэл иргэдийн нэг охиноо байшингийн дээвэр дээрээс унагана хэмээн сүрдүүлжээ. Залуугийн энэхүү үйлдлийг бусад нь дэмжиж охиныг “шид шид шид” хэмээн орилцгоосон байна.

Түүний уг аймшигт үйлдлийг зогсоохоор дээвэр рүү гарсан цагдаа залууг охины хамт буулгахыг оролдсон ч тэрээр эсэргүүцэж охиноо доош нь унагажээ.

 

Тус газрын цагдаагийн дарга Андре Бээтгэ орон нутгийн мэдээллийн албанд хэлэхдээ: “Өглөөний 10 цагийн үед 38 настай эр байшингуудын нэгэн рүү охиноо авч гараад тус барилгуудыг нураахаар зэхэж буй багийн хүмүүсийг эсэргүүцэж уг үйлдлийг хийсэн” гэжээ.

 

Азаар доор байсан цагдаа нар охиныг ямар ч гэмтэл, осолгүйгээр барьж авч чадсан байна.

“Цагдаа нар зохион байгуулалттай ажиллан бяцхан охиныг аварч, түүний аавыг аюулгүй болгож чадсан” хэмээн тус газрын цагдаагийн албанаас мэдээлжээ.

 

Хууль сахиулагчид охины аавыг баривчилсан бөгөөд тэрээр одоо хүний амь хөнөөхөөр завдсан хэргээр саатуулагдсан байна.

Ахмадын хэлж байгаагаар “Одоо бяцхан охиныг ээж нь харж байгаа бөгөөд орон нутгийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллагууд охины аюулгүй байдлыг давхар хянаж байгаа” гэжээ.

 

Уг хэргийг амжилттай шийдвэрлэсэн цагдаагийн албаны хүмүүсийг дээд албанаас сайшаасан байна. Хотын удирдлага хэлэхдээ: “Аав хүн ердөө хууль бус барилгыг нураах ажлыг эсэргүүцэхийн тулд өөрийн охины амь насыг золиослоно гэдэг хэний ч санаанд оромгүй зүйл азаар охиныг аюул осолгүй аварч чадсан нь сайн хэрэг. Охины аав хийсэн хэргийнхээ хариуцлагыг хуулийн дагуу хүлээх ёстой” гэсэн байна.

Энэхүү хэргийн дараагаар эзэмшилгүй газар хууль бусаар баригдсан 90 барилгыг амжилттай нураажээ.

 

Be the first to comment on "Жүжигчин Гэрэлцэцэг үе мултарсан залуутай найзалдаг"

Leave a comment

Your email address will not be published.


*